Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж УИХ-д танилцуулсан.
Үүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2026.06.18/ хуралдаанаар Татварын багц хуулийн төслийн зарчмын зөрүүтэй заалтуудаар санал хураалт явуулж, хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.