Цахилгаан шугам тоноглолд засвар хийх дөрөвдүгээр сарын хуваарийг УБЦТС ТӨХК-аас танилцуулсан.
Хуваарийн дагуу өнөөдөр /2026.04.29/ нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана. Тухайлбал, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, Налайх дүүрэг болон Төв аймгийн Баянчандмань суманд 09:00-18:00 цагийн хороонд, Сүхбаатар дүүрэгт өнөөдөр, маргааш 11:00-17:00 цагийн хооронд хязгаарлана.
