Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, газар дээр нь шийдвэрлэх зорилгоор 2026 оны дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон, харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд, албан хаагчид, иргэд олон нийт оролцлоо.