Баянмонгол хороолол, 13-р хороолол,  Дүнжингарав орчимд 14 хоног халуун ус хязгаарлана

Баянмонгол хороолол, 13-р хороолол, Дүнжингарав орчимд 14 хоног халуун ус хязгаарлана

Нийслэл хотод дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Тэгвэл ирэх долоо хоногийн даваа гараг буюу зургаадугаар сарын 15-28-ны хооронд 14 хоногоор хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлаж, засварын ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Тодруулбал,  зургаадугаар сарын 15-28-ны хооронд дараах байршилд халуун ус хязгаарлана. 

  1. Жаргалан хотхон
  2. Солонгос улсын ЭСЯам
  3. Нархан хотхон
  4. Оддын хотхон орчмын хэрэглэгчид
  5. Олимп хотхон
  6. Баян Монгол хорооллоос 13-р хороолол орчим
  7. Нарантуул зах
  8. Дүнжингарав хороолол
  9. Маршал таун хороолол
  10. Ривер гарден хороолол орчмын хэрэглэгчид
  11. Их тэнгэр цогцолбор
  12. Сонжин гранд зочид буудал
  13. Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
  14. АШУИС-н шинэ байр
  15. Амгалан орчмын хэрэглэгчид
  16. 15-р хорооллын ЦТП-15 салаа
  17. Баянзүрх дүүргийн эмнэлэг орчмын хэрэглэгчид, УДДТ-15-с хангагддаг хэрэглэгчид багтжээ.