Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг үзэл баримталын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг үзэл баримталын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2026 оны зургаадугаар сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд хуулийн төслийн үзэл баримтлал, зорилго, ач холбогдлын талаар санал солилцсон бөгөөд олонхийн саналаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Ингэснээр Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.