ТОДРУУЛГА: Дугуйтай аялагчийн дугуйг хулгайлсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

ТОДРУУЛГА: Дугуйтай аялагчийн дугуйг хулгайлсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Цахим сүлжээнд өчигдөр /2026.06.10/ Солонгос улсаас аяллаа эхлүүлж Хятадаар дамжин ОХУ-ын Владивосток хотоос Улаан-Үдийн хилээр Монгол Улсад ирсэн дугуйтай аялагчийн дугуйг хулгайлсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.

Тодруулбал, тус аялагчийн хувьд Монгол Улсаар дамжин цааш Дундад Азиар унадаг дугуйгаар аялах зорилготой аж. Тэгвэл тус аялагчийн хувьд Зүүнхараа орчимд дугуйнаасаа ачаагаа буулгаад, майхан барьж байх үед дугуйг нь хулгайлсан байна. Тус хэргийг талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагаа үргэлж байгаа” гэлээ.