УИХ-ын дарга С.Бямбацогтыг "Ховд аймгийн 100 эрхэм"-ээр өргөмжилжээ

УИХ-ын дарга С.Бямбацогтыг "Ховд аймгийн 100 эрхэм"-ээр өргөмжилжээ

Улсын Их Хурлаас Ховд аймгийн Тамгын газар, Эрчим хүчний яамтай хамтран зохион байгуулж буй “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэнд оролцохоор УИХ-ын дарга С.Бямбацогт тус аймагт ажиллаж байна.

Энэхүү томилолт нь С.Бямбацогтын УИХ-ын даргын хувьд орон нутагт хийж буй анхны томилолт юм. Түүнийг Ховд аймагт ажиллах үеэр аймгийн Засаг дарга М.Амарсанаа өрөөндөө хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр түүний Ховд аймгийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэхээс гадна УИХ-ын даргаар томилогдсонд нь баяр хүргэж "Ховд аймгийн 100 эрхэм"-ээр өргөмжлөн хүндэтгэл үзүүлжээ.