“Туулын хурдны зам хэлэлцүүлгийн санал асуулгын 38 хувь нь бот хаяг байсан" гэж ТэнГэр телевиз мэдэгдлээ

“Туулын хурдны зам хэлэлцүүлгийн санал асуулгын 38 хувь нь бот хаяг байсан" гэж ТэнГэр телевиз мэдэгдлээ

ТэнГэр телевиз өчигдөр /2026.04.27/ “Туулын хурдны зам шийдэл мөн үү?” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Хэлэлцүүлгийн үеэр QR кодоор дамжуулан авсан санал асуулгын дүнгийн талаар тус телевизийн гүйцэтгэх захирал А.Ундрал цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр "“Туулын хурдны зам шийдэл мөн үү сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Нийгмийн анхаарлыг татаж байгаа агуулга учраас бид зөвхөн гол оролцогч талуудаас гадна олон нийтийн оролцоог хангах үүднээс асуулт урьдчилан авч, асуултаа илгээсэн хүмүүсийг эфирт урьж, бодит цаг хугацаанд үзэгчдийн саналыг авах гэхчлэн тал бүрийн хэлбэрүүдийг багтаахыг зорилоо. QR-аар явуулсан санал асуулга бол тухайн мөчид манай телевизийн үзэгчдийн байр суурь, санаа бодлыг харуулах гэсэн нэг оролдлого. Бидэнд үзэгчдээс нийт 29 мянга гаруй саналын хүсэлт бүртгэгдсэн ч 10 мянган саналыг техникийн шалтгаанаар алдсан байна. Нийт хандалтын 38 хувь нь бот байжээ. Бидний тооцоолсноос өндөр хандалт ирж, техникийн хувьд түүнд бэлэн байгаагүйн улмаас олон хүний бухимдлыг төрүүлсэндээ маш их гэмшиж байна, уучлал хүсэж байна. Бидэнд нууж хаах, хэн нэгэнд үйлчилсэн, давуу эрх олгосон зүйл байхгүй шүү. Шууд нэвтрүүлэгт ирсэн, оролцсон хүмүүс ч гэрчлэх биз ээ” гэжээ.