Цагдаагийн байгууллагад 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт “Тээврийн хэрэгсэл жалга руу унасан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу шалгалт явуулахад жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ "Toyota Prius" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад замаас гарч, жалга руу унасан нь тогтоогдсон байна. Уг ослын улмаас зорчиж явсан нэг хүн гэмтэж, тухайн хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас жолооч нарт хандан замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх, мөн замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөж, анхаарал болгоомжтой зорчихыг анхаарууллаа.