Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван ерөнхий, нэг дэд консулыг 2025 оны нэгдүгээр сард томилж байв.
Тодруулбал, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонгконгт суух ерөнхий консулаар Д.Одбаярыг, БНСУ-ын Бусан хотод суух Ерөнхий консулаар Ц.Жадамбааг, БНХАУ-ын Эрээн хотод суух Ерөнхий консулаар З.Лхагвадоржийг, АНУ-ын Чикаго хотод суух дэд консулаар С.Эрдэнийг томилж байв. Ингэхдээ хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байсан намууд болох МАН Д.Одбаярыг, АН Ц.Жадамба, С.Эрдэнэ нарыг, ХҮН нам З.Лхагвадоржийг квотоороо томилж байв. З.Лхагвадоржийн хувьд Хүн намын дарга, Шадар сайд Т.Доржхандын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дагаар ажиллаж байсан юм.
Тэгвэл дээрх албан тушаалтнуудаас Эрээн дэх Монгол Улсын Ерөнхий консул З.Лхагвадоржийг "Нэг цэгийн үйлчилгээ" нэрээр авилга авдаг хэмээж, эргүүлэн татахыг шаардсан гомдол Гадаад харилцааны яаманд ирэх болжээ.