Эрдэнэт хотод баригдаж буй далангийн хажуу руу автомашин унажээ

Эрдэнэт хотод баригдаж буй далангийн хажуу руу автомашин унажээ

Эрдэнэт хотод Их залуу багийн самбарын орчимд баригдаж байсан үерийн далангийн хажуу руу автомашин унасан хэрэг гарчээ. Ослын шалтгаан, хохирлын талаар албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор гараагүй байна.

Зам засвар, бүтээн байгуулалтын ажлууд эхэлж буйтай холбоотойгоор тухайн бүсэд хөдөлгөөний нөхцөл байдал хүндрэх, эрсдэл үүсэх магадлал нэмэгдэж байгааг иргэд анхааруулж байна. Иймд холбогдох байгууллагууд зам хаалт, чиглэлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг иргэдэд шуурхай, ойлгомжтой, тодорхой хүргэх мөн гүйцэтгэгч компаниуд анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу бүрэн байрлуулах хэрэгтэй. Харин жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, хурдаа тохируулан зорчихыг анхаарууллаа.




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө