Хог тээврийн машин дээр мах ачиж яваа зураг сошиал сүлжээнд нийтлэгдэж олон нийтийн шүүмжлэлд өртсөн.
Тэгвэл Орхон аймгийн Мал эмнэлгийн газраас зориулалтын бусаар мах тээвэрлэсэн тухайн иргэнийг олж, зохих арга хэмжээ авчээ. Мал эмнэлгийн газраас цагдаагийн байгууллагатай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулсан бөгөөд шалгалтаар тус тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн мах нь хүнсний аюулгүй байдал алдагдсан, хадгалалтын нөхцөл зөрчигдсөн, гадны бохирдолд өртсөн гэсэн дүгнэлт гарчээ. Хүнсэнд хэрэглэх боломжгүй махыг холбогдох журмын дагуу зориулалтын цэгт устгалд оруулсан байна.