Ахмадууд тавдугаар сарын 9-өөс өмнө тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохгүй бол өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэлээ

Ахмадууд тавдугаар сарын 9-өөс өмнө тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгохгүй бол өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэлээ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо” ТББ-аас ахмадуудын төлөөлөл бүрэн тэтгэврийн доод хэмжээг нэг сая 500 мянган төгрөг болгох шаардлагыг тавин хэвлэлийн бага хурал хийлээ. 

Ахмадуудын зүгээс дээрх шаардлагыг тавьж эхлээд 350 хонож байгаа бөгөөд тавдугаар сарын 9-ний өдөр гэхэд тэтгэврийн доод хэмжээг 1,5 сая төгрөг болгохгүй бол өлсгөлөн зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэлээ.  Тэдний төлөөлөл "Бид Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакиртай уулзаж шаардлагаа хүргүүлсэн. Бидний тавьсан шаардлага өөрийнх нь эрх мэдлээс хэтэрсэн зүйл тул УИХ-аар оруулъя гэсэн. Сайд бидэнтэй уулзахаараа нэг өөр зүйл яриад, телевизэд ярилцлага өгөхдөө бас нэг өөр зүйл яриад байна. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Бүлгийн дарга нарт сайдаар дамжуулж долоон бичиг хүргүүлсэн. Одоо хүртэл хариу байхгүй байна" хэмээн мэдээллээ.