Улсын хэмжээнд нийслэлийн 6 дүүрэг, 4 аймгийн 10 суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх 16 хөдөлгөөнт бүлэг, 4 аймгийн 42 суманд орон нутгийн мэргэжлийн анги, Байгаль орчны газраас ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх 47 хөдөлгөөнт эргүүл, 4 аймгийн 13 суманд 23 байнгын хяналтын цэг ажиллаж байна.
Тус хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэгт Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Байгаль орчны газар болон орон нутгийн мэргэжлийн ангийн нийт 334 ажилтан, алба хаагч, 59 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа юм.