Байгаль орчин, уур амьсгалын өөрлчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир Бүгд найрамдах Казахстан улсад болж буй “Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалт”-д оролцож байна.
Тэрбээр:
- Байгалийн унаган байдлыг авч үлдэх, сэргээхийн тулд хийж байгаа ажлуудынхаа аргачлалыг өөрчлөх хэрэгтэй
- Сүүлийн үед гарч байгаа технологийг эдийн засгийн эргэлтэд зөвөөр оруулснаар байгаль орчныг хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр олон төрлийн төслүүд санаачилж байна
- СОР17 хурлын хүрээнд эдгээр төслүүдэд хөрөнгө оруулалт татаж, хэрэгжүүлэх нь бидний хувьд маш том боломж гэдгийг онцоллоо.