Хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлэхээр болжээ

Хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлэхээр болжээ

“Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнөөс Хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлэхээр болжээ. 

Тодруулбал, "Туулын хурдны зам” төслийн хүрээнд шөнө дөлөөр, нууцаар бургас хядаж, байгаль экологийг сүйрүүлэх үйл ажиллагаа явагдсаар байгаа тул “Хатан туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөний зүгээс эсэргүүцлийн дараагийн шатны алхамдаа шилжиж байгаа аж. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт хандан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах шаардлага хүргүүлэхээр болсон байна. Энэ талаараа өнөөдөр /2026.03.27/ 13 цагт Сүхбаатарын талбайд мэдэгдэл хийхээр болжээ.