Сэлэнгэ аймгийн Хушаат суманд шүлхий батлагдаж, гарах хөдөлгөөнийг 14 хоногоор хориглолоо

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд шүлхий батлагдаж, гарах хөдөлгөөнийг 14 хоногоор хориглолоо

Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдээд байгаа билээ. 

Тэгвэл Сэлэнгэ аймгийн Хушаат суманд малын шүлхий өвчин батлагджээ. Иймд өнөөдрөөс 13.00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд тус сумаас гарах хөдөлгөөнийг хаасан тухай Засаг дарга Н.Захирахбаатарын захирамж гарсан байна.