Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Санзайн 2.6 километр авто замын шинэчлэлтийн ажлыг 2020-2021 онд “Билэгт зам” ХХК гүйцэтгэж байнгын ашиглалтад хүлээлгэн өгчээ.
НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр хавар газар гэсэж, ачаа даац хэтрүүлсэн том оврын машинууд тус замаар зорчсоноос үүдэн эвдэрсэн байна. 2.6 километр зам дагуу эвдэрсэн авто зам болон явган замын засварыг наймдугаар сарын 15-ны дотор гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Засварын ажлыг Авто замын тухай хуулийн дагуу гүйцэтгэгч байгууллага чанарын баталгааны хүрээнд хариуцаж байгаа аж.
Санзайн зам хөрсний чийг, байгалийн цэвдэг ихтэй тул хөрсний суулт, овойлт амархан үүсдэг, байнгын засвар арчлалт хийх шаардлагатай байдаг гэнэ.