Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд автомашин шатсан хоёр удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын “Хан-Уул” 3 дугаар багт экскаватор шатаж байна гэсэн дуудлагыг 12:03 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчид очиход “DX210WA” загварын экскаватор шатаж байсныг шуурхай ажиллан унтраасан байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит 3 дугаар багийн “Баянхаан” уулын энгэрт (ангийн байрлалаас хойд зүгт 6 км) автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 14:47 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн А-ийн эзэмшлийн “Prius-11” загварын автомашин шатаж байсныг ажиллан унтраасан байна.