Сүүлийн үед Ойрхи Дорнодын геополитикийн нөхцөл байдал хурцдаж, дэлхийн газрын тосны зах зээлд томоохон савлагаа үүсгээд байна. Ялангуяа Ормузын хоолойн аюулгүй байдал, газрын тосны нийлүүлэлтийн тасалдал нь дэлхийн эдийн засагт шууд нөлөөлж эхэллээ. Нөгөө талд Орос Украины дайны хүрээнд газрын тосны дэд бүтцүүдэд хийгдэж буй цохилтууд нийлүүлэлтийн сүлжээг улам эмзэг болгож байна. Энэ бүх үйл явц Монгол Улсын шатахууны үнэ, нийлүүлэлтэд ч бодит нөлөө үзүүлэх талаар ХИС-ийн багш, Шинжлэх ухааны гавьяат ажилтан Д.Уламбаяртай ярилцлаа.
ВИДЕО:
- Ойрхи Дорнодод үүсээд буй хурцадмал нөхцөл байдал дэлхийн эдийн засагт, цаашлаад манай орны эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?
Өнөөдөр Ойрхи Дорнодын геополитикийн нөхцөл байдал маш хурцадмал нөхцөлд байна. Газрын тостой холбоотойгоор дэлхийн эдийн засагт асар хүчтэй нөлөө үзүүлж байна. Дэлхийн газрын тосны хамаг гол, бараг 85 хувь нь Ойрхи Дорнодод төвлөрч байна. Тэр тусмаа булангийн орнуудад. Өдөрт Персийн булангаас Ормузын хоолойгоор Арабын тэнгис рүү гарч байгаа геополитикийн асар том суурь бүтэц. Энэ бол нэг хэсэг нь Ираны хяналтанд, нөгөө хэсэг нь Оманы хяналтанд байдаг. Тэгээд олон улсын дундын бүс байгаа. Үүгээр өдөрт 20 сая баррель газрын тос тээвэрлэгддэг. Гэтэл дайны нөхцөл байдлаас шалтгаалан өнөөдрийн байдлаар Ормузын хоолойг хаачихаад байна. Өөр нэг асуудал нь хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израил Иранд цохилт өгөхөд Израил бол булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн зургаанд оронд хариу цохилт өгөөд эхэлсэн. Энд Арабын нэгдсэн эмират улс, Катар Саудын Араб, Кувейт, Бахрейн. Энэ улсуудын хамгийн гол дэд бүтэц болоод газрын тосны байгууламж дээр цохилт өгсөн. Энэ олон хүчин зүйлүүд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн сүлжээнд маш том эрсдэл бий болсон. Өнөөдөр нэг баррель газрын тосны үнэ 105-107-ын хооронд хэлбэлзэж байна. Энэ огцом өссөн үзүүлэлт бол АНУ Европын орнуудыг хүнд нөхцөлд оруулж байна. Ялангуяа түлш, шатахууны үнэ ханш. Түүнчлэн Япон, Солонгос, Хятад түлш шатахууныхаа үнийг нэмээд эхэллээ. Зүүн өмнөд азийн орнууд ээлж дараалаад хэмнэлтийн горимонд шилжиж байна. Манайд өчигдрөөс дизель түлшний үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдсэн.
- Ормузын хоолой хаагдсанаар ОХУ-ын экспорт нэмэгдсэн. Үүнээс үүдэн газрын тосны үнээ нэмэх вий гэсэн асуулт гарч ирээд байгаа. Монгол улстай байгуулсан үнийн гэрээ хэвээр үргэлжилж чадах уу?
Украин Оросын дайныг санхүүжүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бусад химийн үйлдвэрлэл дээр агаарын болон дроны цохилт өглөө. Хамгийн сүүлд Пребалтикийн орчимд байдаг хамгийн том газрын тосны үйлдвэрийн бүтээгдэхүүн дээр цохилт өгсөн. Энэ нь нийт газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн 40 орчим хувь гэсэн мэдээллийг олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд өгч байна. Гэхдээ Монгол улсад нийлүүлж байгаа газрын тос нь өвөр байгалийн Ангарскийн нефт боловсруулах үйлдвэрээс нийлүүлдэг. Өнгөрсөн онд манайд түлш, шатахууны нийлүүлэлт хязгаарлагдсан. Энэ бол Украинаас ОХУ-д үзүүлж байгаа агаарын цохилттой холбоотой. Мөн дотооддоо экспортын нийлүүлэлтийн гарцаа хязгаарлачихсан байсан. Өөр нэг нөлөөлж байсан хүчин зүйл нь Ангарскийн үйлдвэр том засварт ороод дуусч байсан. Ийм шалтгаануудаар нийлүүлэлт тасалдаж байсан. Харин өнгөрсөн оны 10 сард манай Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын Москвад болсон уулзалтанд оролцож ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустинтэй уулзсан. Энэ уулзалтаар ОХУ Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болоод Монгол улсад нийлүүлэх газрын тосоо баталгаатай нийлүүлнэ гэсэн. Одоогийн байдлаар бид АИ-92 түлшний үнээ таван жилээр тогтвортой гэрээ байгуулчихсан учраас үнийн хувьд өөрчлөлтгүй гэдгийг Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яамны газрын тосны газраас мэдэгдсэн. Дизелийн үнэ өөрчлөгдөж байна гэдэг нь манай уул уурхайн салбарт тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа. Үнийн ханшны том эрсдэлтэй холбоотойгоор АНУ ОХУ-ын эсрэг газрын тосны тосны бүтээгдэхүүний экспорт дээр маш том хориг тавьчихсан байсан. Энэ хоригоо үе шаттай сулруулж байна. Энэ асуудал нь Япон, Солонгос зэрэг улсууд ОХУ-аас Ойрхи Дорнодоос авах байсан газрын тосны алдагдлаа ОХУ-аас нөхөж авах боломж гарч ирж байна гэсэн үг. ОХУ-ын орлого өдөрт дунджаар 105 сая доллараар нэмэгдэж байгаа. Үүнд нэг асуудал нь ОХУ-аас Украины эсрэг явуулж буй цэрэг дайны ажиллагааны дайны машиныг санхүүжүүлэх боломж гарж ирж байна.
- Ойрхи Дорнодод хамгийн сүүлийн үеийн мэдээгээр ямархуу нөхцөл байдалтай байна вэ?
Сая гуравдугаар сарын 22-нд НАТО-ын гишүүн орнууд болоод АНУ-ын хамтарсан 22 орны эвсэл байгуулагдлаа. Энэ эвслийн дагуу Ормузын хоолой дээр тэнгисийн цэргийн хүчнүүдийг шилжүүлэн байршуулж байна. Өөрөөр хэлбэл, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх гарцыг нэмэгдүүлэхийн тулд. Хамгийн гол нь аюулгүй байдал, тэгээд Ормузын хоолойг нээхтэй холбоотой. Өрнөдийн хэвлэлд мэдээлж байгаагаар АНУ Пакистаны жуучлалтайгаар Иранд дайны галыг зогсоох 15 зүйл санал дэвшүүлсэн байна. Энийг Ираны тал хүлээж аваагүй. Иран өөрийнхөө таван болзлыг тавьсан байна. Энэ бол Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкианий мэдэгдсэнээр, Ираны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, дайны төлбөр төлөх, дахин ийм түрэмгийлэл үйлдэхгүй байх, Ормузын хоолойг Ираны нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэдгийг өрнөдийнхөн хүлээн зөвшөөрөх гэсэн байр суурийг илэрхийллээ. Иран хатуу байр суурьтай байна. Сүүлийн гурван долоо хоногоос Иран бол маш чухал зүйлийг ярьж эхэлж байгаа нь бид Ормузын хоолойгоор АНУ, өрнөдийн орнууд болон Ойрхи дорнодын бусад орнуудаа барьж чадах юм байна гэсэн байр суурьтай болж ирж байгаа.
- Ярилцсанд баярлалаа.