БЗД-ийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа

БЗД-ийн 14 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг улсын комисс хүлээн авлаа

Энэхүү сургуулийн барилга нь нийт 5869 м.кв талбай бүхий 39.9м×16.0м, 22.5м×15.8м, 33.9м×16.0м хэмжээтэй гурван блок барилга бөгөөд 16 хичээлийн танхим, номын сан, багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад өрөөнөөс бүрджээ.

Спорт заалны хоёр барилга нь тэнхлэгээрээ 30.0м×18.0м хэмжээтэй, 18.0м×12.0м хэмжээтэй. Гадна тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж гүйцэтгэлээ. Уг бүтээн байгуулалтын барилга угсралтын ажлыг "Цамхаг констракшн" ХХК гүйцэтгэж, захиалагчийн техникийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хэрэгжүүлэн ажиллалаа.