Төрийн банкны Бизнес инкубатор төвөөс Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парктай хамтран өрхийн болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Өрхийн бизнесээс стартап руу” сургалтын хөтөлбөрийг эхлүүллээ.
Тус хөтөлбөр нь бизнес эрхлэгчдийг зах зээлийн хэрэгцээ, хэрэглэгчийн үнэ цэнэ, стратеги, бизнесийн загвар, технологид суурилсан системтэй, өрсөлдөх чадвартай стартап болгон хөгжүүлэхэд чиглэх юм. Нээлтийн арга хэмжээнд 100 орчим бизнес эрхлэгч оролцож, бизнесийн архитектур, дижитал шилжилт, инновац, санхүүжилтийн боломжийн талаар туршлага солилцов.
“Өрхийн бизнесээс стартап руу” хөтөлбөрийн хүрээнд сонгогдсон 40 бизнес эрхлэгчийг 21 хоногийн сургалтад хамруулж онол, практик хосолсон мэдлэг олгохын зэрэгцээ гарааны бизнесийн санхүүжилт авах, цаашид бизнесээ өргөжүүлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.
Төрийн банк нь бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд тогтмол анхаарч, сүүлийн жилүүдэд 2700 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилт олгож, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлэх цахим сургалтын платформыг хөгжүүлэн ажиллаж байна.
Итгэл төгс-Ногоон ирээдүй