Авлигатай тэмцэх газрын нэвтрүүлсэн “tuss.io” платформыг олон улсын судлаачид онцолжээ

Авлигатай тэмцэх газрын нэвтрүүлсэн “tuss.io” платформыг олон улсын судлаачид онцолжээ

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс төрийн байгууллага, албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянахад “Tuss.io” платформыг нэвтрүүлсэн.

Энэхүү шинэчлэлийг олон улсын Dig.watch (Digital Watch Observatory) сайт онцолж, мэдээлсэн байна. ЭНД дарж уншина уу. Dig.watch нь дижитал бодлого, интернэтийн эрх зүй, кибер аюулгүй байдал, хүний эрх зэрэг чиглэлд мэдээлэл, анализ, судалгааг нийтэлдэг платформ бөгөөд Авлигатай тэмцэх газрын ажил онцлогдсон нь олон улсад Монгол Улсын нэр хүндийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөөтэй юм.

“Tuss.io” платформыг үндэсний IT салбарын "Tus Solution" компани боловсруулсан бөгөөд төрийн байгууллагын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм журам нь:

  • Хууль зүйн шаардлагыг хангаж байгаа эсэх,
  • Шаардлагагүй шат дамжлага үүсгэж байгаа эсэх,
  • Ашиг сонирхлын зөрчилтэй эсэх,
  • Авлигын эрсдэл үүсгэсэн эсэх,
  • Авлигын эрсдэл үүсгэсэн эсэх,
  • Хууль тогтоомжтой зөрчилдсөн эсэх зэргийг шалгахад ашиглагддаг аж.

Авлигатай тэмцэх газраас энэхүү санаачилгыг төрийн үйл ажиллагааны ил тод байдал, хариуцлагыг сайжруулах, авлигын эрсдэлийг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг хэмээн тодорхойлжээ. AI-д суурилсан анализ, нийцлийн хяналтыг нэвтрүүлснээр зохицуулалтын зөрчил, доголдлыг хурдан илрүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах боломж нэмэгдэнэ гэдгийг тус байгууллага онцоллоо.