Нийслэлийн таван дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана

Нийслэлийн таван дүүрэгт өнөөдөр цахилгаан хязгаарлана

Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэг болон Төв аймгийн зарим суманд 2026 оны гуравдугаар сарын 25–26-ны өдрүүдэд цахилгаан шугам сүлжээнд засвар, үйлчилгээ хийхтэй холбоотойгоор түр хугацаанд цахилгаан хязгаарлахаар болжээ.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4-р хороонд 10:30–17:00 цаг, 9-р хороонд 11:00–17:00 цагийн хооронд цахилгаан түр тасалдах юм. Мөн Баянзүрх дүүргийн 14-р хороонд 10:30–14:00 цагийн хооронд цахилгаан хязгаарлана. Налайх дүүргийн зарим хэсэгт мөн энэ өдөр 09:00–12:00 болон 13:00–17:00 цагийн хооронд цахилгаан тасрах бол Төв аймгийн Аргалант сумын зарим байгууллага, хэрэглэгчдийн цахилгааныг 10:00–18:00 цаг хүртэл хязгаарлахаар төлөвлөсөн байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цахилгаан хязгаарлах хугацаанд хэрэглээгээ зохицуулж, урьдчилан бэлтгэл хангахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.