УИХ дахь ХҮН намын зөвлөл сүүлийн өдрүүдэд нийгмийн анхааралд байгаа Туулын хурдны замын төслийн талаар мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл сонссон. Уг хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. Уг хуралд оролцсон усны инженер Ш.Баруунчулуунаас тухайн асуудлын талаарх байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр “Туулын бургасан ой нь насны хувьд нэлээд хөгширсөн. Тиймээс залуужуулах тайралтыг тодорхой төлөвлөгөөний дагуу хийх шаардлагатай байлдаг. Мөн өвчин, хортон шавжаас сэргийлэх тайралтыг зайлшгүй хийх хэрэгтэй. Тэгсний үндсэн дээр мод эрүүлжиж, нөхөн сэргээгдэж байдаг. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд манай улсын ойл ямар ийм нөхөн сэргээлт хийгдээгүй. Яагаад гэвэл мод тайрах нь буруу гэсэн нийгмийн буруу ойлголтоос болсон. Нөхөн сэргээх тайралт хийгдэхгүй байгаагаас болж нэг жилийн хугацаанд маш олон мод үхэж байдаг. Туулын бургасны 40-өөс илүү хувь нь гэмтэлтэй, үхээд эхэлчихсэн байгаа” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: