Дэлхийн дауны өдөр өнөөдөр тохиож байна

Дэлхийн дауны өдөр өнөөдөр тохиож байна

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн дауны өдөр болгон тунхагласан байдаг билээ.

Энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой  юм.

Дауны синдром нь хүний 21 дэх хромосомын гурав дах нь  илэрсэнтэй холбоотой байдаг учир гуравдугаар сарын 21‑нд (3/21)  тэмдэглэдэг байна.  Олон улсад энэ өдөд өөр өөр өнгөтэй тод оймс өмсөж нь түгээмэл байдаг бөгөөд хүний хромосомыг оймсоор илэрхийлдэгтэй холбоотой юм. Энэ жил дауны өдрийг дэлхий даяар "Ганцаардлын эсрэг хамтдаа" уриан дор тэмдэглэж байна.




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө