Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас Хөвсгөл нуурт осолдож, живсэн нэрвэгдэгч, автомашинуудыг татан гаргах ажиллагаа зохион байгуулжээ.
Тодруулбал, 2026.02.13-нд Ханх сумын нутагт иргэн Т.Б-ийн УАЗ-3909 автомашин мөсөнд цөмөрсөн бөгөөд эзэмшигч эсэн мэнд гарсан. Алба хаагчид, сум орон нутгийн 23 хүн, 9 автомашинтайгаар усны камер ашиглан автомашиныг мөсөнд тулган татсан, 3 дугаар сарын 20-нд шумбалт хийж мөсөн дээр гаргасан байна.
Мөн Хөвсгөл аймагт хоёрдугаар сарын 18-ны өдөр Ренчинлхүмбэ сумын “Хачим” орчимд иргэн Ө.Б-ийн Фургон автомашин дотроо 7 хүнтэй живсэн бөгөөд 1 том хүн, 1 хүүхэд буцалтгүй нэрвэгдсэн. 3 дугаар сарын 16-нд ар гэрийнхэн автомашиныг мөсөнд тулгаж бэлдсэн тул Онцгой байдлын газрын баг шумбалт хийж 2 нэрвэгдэгчийг гаргаж, автомашиныг мөсөн дээр татан гаргажээ.