“Таван настай охиныг 8-10 насны зургаан хүүхэд зодож, өмдийг нь шувталсан” талаарх мэдээллийг хохирогч охины ээж өөрийн цахим хуудсаараа дамжуулан, олон нийтэд мэдээлсэн.
Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ оны гуравдугаар сарын 19-ний өдөр энэ талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж эхэлжээ.