Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Техасын адуучдын их наадамд уригдаж, морин тэрэгтэй цэнгэлдэхийг тойрчээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Техасын адуучдын их наадамд уригдаж, морин тэрэгтэй цэнгэлдэхийг тойрчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-ын Техас мужид зохион байгуулагдсан адуучдын их наадамд уригдан оролцжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Адуучдын Их Наадам. Grand Rodeo in Texas. Болор бид хоёр хүндэт зочноор уригдаж оролцлоо. Морин тэрэгтэй цэнгэлдэх тойрч, алга ташууллаа” хэмээсэн байна.

Image

АНУ-ын Техас мужид зохион байгуулагддаг адуучдын наадам буюу родео нь ковбой соёл, морин спорт, уламжлалт үзүүлбэрүүдийг нэгтгэсэн томоохон арга хэмжээний нэг юм. Энд жил бүр олон мянган үзэгч цугларч, морь, үхрийн уралдаан үзүүлбэрүүдийг сонирхдог аж.

Image