НӨАТ-ыг 5 хувь болгох өргөдөлд гарын үсэг зуруулж эхэлжээ

НӨАТ-ыг 5 хувь болгох өргөдөлд гарын үсэг зуруулж эхэлжээ

Иргэн Б.Батманлай “НӨАТ-ын хувь бууруулж 5 хувь болгох, буцаалтыг 2 хувь хэвээр үлдээх” өргөдлийг petition.parliament.mn-д байршуулж иргэдийн саналыг авч байна.

Тус өргөдлийн тайлбарт “НӨАТ нь бараа, үйлчилгээний нэмүү өртөг дээр үнэлдэг ерөнхий, өргөн хүрээний хэрэглээний татвар юм. Далд эдийн засгийг бууруулах, ДНБ-ний бодит өсөлтийг хянахад чухал ач холбогдолтой. Тиймээс үндсэн агуулгаараа бараа ажил үйлчилгээний эргэлт, түүний эдийн засгийн ач холбогдлыг бүртгэх зорилгын хүрээнд бусад төрлийн албан татвараас ялгаатай байх ёстой гэж үзэж байгаа тул татварын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахад иргэд дэмжигчид та бүхнээс дэмжлэг хүсч байна” гэжээ.

Иргэд "D.parliament"-д өргөдөл оруулснаас хойш 30 хоногийн хугацаанд 100 мянган гарын үсэг цугларвал уг санал УИХ-аар хэлэлцэгдэх учиртай. Тэгвэл одоогийн байдлаар дээрх өргөдлийг одоогийн байдлаар 1 мянга 408 иргэн дэмжиж гарын үсэг зурсан байна.  Санал авах хугацаа дөрөвдүгээр сарын 9-ний 16.30 цагт дуусах юм.