Хэнтий аймагт гарсан хээрийн түймэрт хоёр га талбай шатжээ

Хэнтий аймагт гарсан хээрийн түймэрт хоёр га талбай шатжээ

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Шар горхи” гэдэг газар (аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км)-т хээрийн түймэр гарсан тухай дуудлага 03 дугаар сарын 15-ны өдрийн 18:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн.

Тус дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид болон орон нутгийн иргэд хамтран түймрийг унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулж, бүрэн унтраасан байна. Тус хээрийн түймэрт нийт 2 га талбай өртөж шатсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө