Монгол Улсын Их Хурал хаврын ээлжит чуулганаа өнөөдөр /2026.03.16/ нээлээ. Үүнтэй зэрэгцэн Төрийн ордны гадаа ахмад настнууд жагсаал зохион байгуулж, тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгох шаардлага тавьж байна.
Жагсаалд оролцогчид үе шаттайгаар ээлж дараалан гудамжинд цуглаж, амьжиргааны өртөг, инфляц өссөнтэй холбоотойгоор тэтгэврийг нэмэгдүүлэхийг шаардаж буйгаа мэдэгдсээр байгаа билээ. Улмаар УИХ-ын хаврын чуулганы эхний өдөр зохион байгуулна гэдгээ мэдэгдээд байсан юм.