Ард түмний хүч намаас “намын хөтөлбөр, дүрэмд оруулсан өөрчлөлт (шинэчилсэн найруулга)-ийг бүртгүүлэх” өргөдлийг Улсын дээд шүүхэд 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр хүргүүлжээ.
Тус намаас Улс төрийн намын хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хугацаанд (2025.12.31-ний өдрийн дотор) намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхээр ирүүлснийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 60 дугаар тогтоолоор “хуульд нийцүүлээгүй” үндэслэлээр бүртгэхээс татгалзаж буцаасан байна.