Хөвсгөл, Хэнтийн уулс, говь, тал, хээрийн нутгаар цасан болон шороон шуурга шуурна

Хөвсгөл, Хэнтийн уулс, говь, тал, хээрийн нутгаар цасан болон шороон шуурга шуурна

2026 оны гуравдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах бол бусад нутгаар цас орохгүй. 

Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд болон зүүн хэсгээр 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 1-6 хэм, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.

Улаанбаатар орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 1-3 хэм дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр. 0 хэм орчим байна. 

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байхыг ЦУОШГ-аас мэдээллээ.