Хаврын чуулган эхлэхийн өмнө Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 09:00 цагт болохоор төлөвлөгдсөн. Тус хуралдаанаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нарын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэхээр байсан.
Хоёр сайдыг огцруулах эсвэл өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудал өнгөрсөн намрын чуулганы төгсгөлөөс хойш яригдаж эхэлсэн юм. Гэвч өнөөдөр болох байсан Засгийн газрын ээлжит бус хуралдаан цуцлагдсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Ерөнхий сайд хоёр сайдаа танхимаасаа явуулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байв. Үүний дараа Ерөнхийлөгч УИХ-ын нэгдсэн чуулганд үг хэлэх товтой байсан. Тэрбээр “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэхээр төлөвлөжээ. Мөн уг хуралдаанаар сайд, дэд сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр байсан юм. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.