УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлнэ гэж мэдэгдлээ

УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлнэ гэж мэдэгдлээ

УИХ-ын Хаврын ээлжит чуулган өнөөдөр /2026.03.16/ 10.00 цагт нээлтээ хийнэ. Тэгвэл УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлэх ажээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өөрийн facebook хуудастаа, "Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд өнөөдөр 10:00 цагт оролцож үг хэлнэ" гэж мэдэгдлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн эгүүлэн татах хуулийн төслийг санаачилж, түүний энэхүү хуулийн төслийн Засгийн газраас дэмжиж, парламентад өргөн баригдаад байгаа юм. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх магадгүй уг хуулийн төслийнхөө талаар үг хэлж магадгүй юм. 




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө