Венесуэлийн түр ерөнхийлөгч Д.Родригезийн найдвартай байдалд АНУ эргэлзэж эхэлжээ

Венесуэлийн түр ерөнхийлөгч Д.Родригезийн найдвартай байдалд АНУ эргэлзэж эхэлжээ

АНУ-ын тагнуулын албаны сүүлийн мэдээллүүдэд "Венесуэлийн түр Ерөнхийлөгч Делси Родригез Америкийн өрсөлдөгч орнууд болох Иран, Хятад, Оростой харилцаагаа таслах замаар Д.Трампын засаг захиргаатай бүрэн хамтран ажиллах эсэхэд эргэлзээ төрүүлж байгааг харуулжээ."

Учир нь АНУ-ын тал Делси Родригезоос эдгээр орнуудтай харилцаагаа таслах, дипломатчдыг нь Венесуэлээс гаргахыг хүсч байгаа ч тэрээр ийм алхам хийхээ олон нийтэд мэдэгдээгүй байна. АНУ Венесуэлийн газрын тосны нөөцийг ашиглах, өрсөлдөгчдийнхөө нөлөөг бууруулах зорилготой байгаа бөгөөд Д.Родригезийг дэмжсэн хэвээр байгаа аж. Гэвч түүнийг бүрэн хянаж чадахгүй бол АНУ-ын стратеги сулрах эрсдэлтэй гэж тагнуулын эх сурвалжууд анхааруулжээ. Үүний зэрэгцээ АНУ Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадог урт хугацаанд удирдах боломжит хувилбар гэж үзэж байгаа ч одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна.

Эх сурвалж: Reuters