Энэ жилийн улирлын томуугийн дархлаажуулалтыг есдүгээр сарын 3-нд эхлүүлсэн. Учир нь улирлын томуу 10 дугаар сарын дундаас эхэлж 12 дугаар сард оргил үедээ хүрдэг бөгөөд нийт өвчлөлийн 78,9 хувийг 0-14 насны хүүхдүүд эзэлдэг статистик гарчээ.
Иймд Нийслэлийн засаг даргын албан даалгавараар 2026 оны улирлын томуугийн дэгдэлтээс урьтаж зорилтот бүлгийн 293 мянга 610 иргэнийг томуугийн дархлаажуулалтад хамруулж байна. 9 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зорилтот бүлгийн иргэдийн 49,8 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. Энэ удаагийн улирлын томуугийн вакцин нь БНСУ-д үйлдвэрлэсэн 4 цэнт вакцин бөгөөд томуугийн 4 төрлийн вирусын эсрэг хамгаалалт тогтоох юм байна.