Шинэ Зеландын хойд хэсэгт хөрсний гулгалт болсны улмаас өсвөр насны хүүхдүүд сураггүй алга боолжээ

Шинэ Зеландын хойд хэсэгт хөрсний гулгалт болсны улмаас өсвөр насны хүүхдүүд сураггүй алга боолжээ

Шинэ Зеландын хойд арлын Маунгануй ууланд байрлах зуслангийн газарт өчигдөр /2026.01.22/ хөрсний гулгалт болсны дараа сураггүй алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Одоогоор зургаан хүн сураггүй алга болоод байгаа бөгөөд тэдний дунд хамгийн бага нь 15 настай, хоёр өсвөр насны хүүхэд багтаж байгаа талаар тус улсын цагдаа нар мэдээлжээ. Мөн тухайн газарт байсан байж болзошгүй өөр гурван хүний талаарх мэдээллийг олон нийтээс авч байгаа аж. Тэгвэл Шинэ Зеландын хойд арлын зарим бүс нутагт олон хоног үргэлжлэн орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүссэн гэж албаныхан тайлбарласан байна.  

Гамшгийн газарт очсон Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Луксон, "үерт автсан бүс нутгуудад оршин суугчид болон сайн дурынхан хамтран хог хаягдлыг цэвэрлэж, бие биедээ тусалж байгааг харах нь урам зориг өгч байна” хэмээн онцолсон байна. Тэрээр эмгэнэлт нөхцөл байдал үүссэн ч гамшгийн дараах аврах, зохион байгуулалтын ажилд “маш их сэтгэл хангалуун” байгаагаа илэрхийлжээ.