УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.
Тэгвэл түүний хүсэлтийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо /2020.04.15/ 16.00 цагт хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх юм байна.
Түүнийг ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнуудад зээл олгосон асуудлаар хууль хяналтын байгууллагаас шалгаж байгаа юм. Түүнд холбогдсон хэрэгт хамаарах шүүх хурал энэ сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон боловч хойшлогдсон. Нийслэлийн Прокурорын газрын хүсэлтийн дагуу шүүх ажиллагаа болох хүртэл түүнд хилийн хязгаарлалт тогтоогоод байгаа билээ.