Филиппин улс "шүүмжлэгч" сэтгүүлчдээ терроризмыг санхүүжүүлсэн хэргээр 12 жилийн хорих ял оноожээ

Филиппин улс "шүүмжлэгч" сэтгүүлчдээ терроризмыг санхүүжүүлсэн хэргээр 12 жилийн хорих ял оноожээ

Филиппиний сэтгүүлч Френчи Мэй Кумпио терроризмыг санхүүжүүлсэн хэргээр буруутай нь тогтоогдож, дор хаяж 12 жилийн хорих ял сонссон байна. Харин хэвлэлийн эрх чөлөөг хамгаалагч байгууллагууд уг шийдвэрийг “шударга ёсны доромжлол” хэмээн буруушааж байгаа ажээ.

Өдгөө 26 настай Френчи Мэй Кумпиог 2020 оны хоёрдугаар сард шөнө дунд цэргүүд түүний дотуур байранд нэгжлэг хийж, гар бөмбөг, галт зэвсэг зэргийг илрүүлсэн хэмээн мэдэгдсэний дараа баривчилжээ. Гэвч хүний эрхийн байгууллагууд эдгээр нотлох баримтыг зохиомол гэж үзэж, түүнийг төрийн хүчний үйл ажиллагааг шүүмжилсэн сурвалжлага хийснийх нь төлөө “улаан шошготой” буюу хорлон сүйтгэгч хэмээн гүтгэсэн гэж мэдэгдсэн байна.

Шүүх өнөөдөр /2026.01.22/ Френчи Мэй Кумпийн  "хууль бусаар зэвсэг, тэсрэх бодис хадгалсан" гэх хэргийг нь цагаатгагдсан ч терроризмыг санхүүжүүлсэн хэргээр түүнд 12 жилийн хорих ял оноосон байна. Түүний өрөөний хамтрагч Мариэль Домекил мөн адил ял сонссон бөгөөд шүүхийн шийдвэрийг унших үеэр хоёр бүсгүй уйлж, бие биенээ тэврэн зогсож байсан талааг AFP агентлаг мэдээлжээ.

Френчи Мэй Кумпиогийн өмгөөлөгч Атти Жоса Дейнла “Энэ төрлийн зохиомол хэргүүд улс даяар одоо ч шалгагдсаар байна. Ийм шийдвэрүүд сэтгүүлзүйн эрх чөлөөнд ноцтой аюул учруулж байна” гэж ярьжээ.  Френчи Мэй Кумпио нь Филиппиний Зүүн Висаяс бүс нутагт цэргийн болон цагдаагийн хүчирхийллийг шүүмжилсэн сурвалжлагуудаараа танигдсан сэтгүүлч байжээ. 

Эх сурвалж: BBC