Гренландын асуудлаар "буцах зам байхгүй" гэж Д.Трамп мэдэгджээ

Гренландын асуудлаар "буцах зам байхгүй" гэж Д.Трамп мэдэгджээ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Гренландыг АНУ-ын хяналтад авах тухай байр сууриа улам хурцатгаж, олон нийтийн сүлжээгээр “буцах зам байхгүй”, “Гренланд зайлшгүй шаардлагатай” хэмээн мэдэгджээ. 

Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид түүнээс Гренландыг эзэмшихийн тулд хол явахад бэлэн байгааг асуухад Д.Трамп “Та өөрсдөө удахгүй мэдэх болно” гэж хариулжээ. Үүнтэй зэрэгцэн Швейцарийн Давост болж буй Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Францын Ерөнхийлөгч Э.Макрон “дүрэмгүй ертөнц рүү шилжих аюул” байгааг анхааруулсан бол Канадын Ерөнхий сайд Марк Карни “хуучин дэг журам эргэж ирэхгүй” гэж мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: BBC