Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан, жил бүр тодорхой тэмдэглэлт өдрүүдэд бүх нийтээр амардаг. Тэгвэл 2026 онд дараах өдрүүдэд бүх нийтийн амрах юм байна.
- Хоёрдугаар сарын 18, 19, 20-нд /Шинийн 1, 2, 3/
- Гуравдугаар сарын 8 /мартын-8/
- Тавдугаар сарын 31 зуны тэргүүн сарын шинийн 15 /Бурхан багшийн дүйчэн өдөр/
- Зургаадугаар сарын 1 /Хүүхдийн баяр/
- Долдугаар сарын 10-15 /Үндэсний их баяр наадам/
- Арваннэгдүгээр сарын 10 өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн /Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр/,
- Арваннэгдүгээр сарын 26 /Улс тунхагласны баяр/
- Арванхоёрдугаар сарын 29 /Тусгаар тогтнолын өдөр/