УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа банкны салбарын шинэчлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байгаа ажээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 27-ны өдөр олон нийтэд хандаж мэдэгдэл хийх үеэрээ “Банкны реформ хийх цаг нь болсон. Банкуудын эрүүл мэндийн байдалд таагүй арга хэмжээ авч магадгүй “ шүү гэж хэлсэн.
Үүнтэй холбоотойгоор МАН-аас Банкны салбарын шинэчлэлийг эхлүүлэхээр болж эрх зүйн орчинд нь өөрчлөлт хийхээр бэлтгэж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, банкны салбарын шинэчлэлийн хүрээнд гадны банкийг оруулж ирэх, М банкийг байгуулах зэрэг олон асуудлыг хэлэлцэж байгаа аж. "М банк"-ны хувьд MCS групп үүсгэн байгуулж, 100 хувь цахим үйлчилгээнд тулгуурлаж үйл ажиллагааг нь явуулах юм.
Тус банкны үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн ч Монгол банкнаас зөвшөөрөл олголгүй олон жил болж буй.