Б.Энхтүвшин: Нэг болон хоёрдугаар сард нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтвортой байна

Б.Энхтүвшин: Нэг болон хоёрдугаар сард нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтвортой байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б. Энхтүвшин шатахуунтай холбоотой асуудлаар өнөөдөр /2025.12.31/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “2025 онд улсын хэмжээнд 2.9 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлон хэрэглэсэн байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 115 мянган тонноор илүү бүтээгдэхүүн хэрэглэсэн тооцоо гарсан. Өнөөдрийн байдлаар 78 мянган тонн АИ-92, 4700 тонн АИ-95 бензин, 201 мянган тонн дизель түлш, 11 мянган тонн онгоцны түлшийг улсын хилээр оруулж ирсэн. Одоо түгээлт, нийлүүлэлт хангалтын ажлыг хийж байна. Мөн 10 мянган тонн бензин тээвэрлэгдэн ирж байгаа. Энэ сарын нийлүүлэлт бүрэн хийгдсэн. Сүүлийн дөрөв хоногийн хугацаанд нефт бүтээгдэхүүний эрэлт багасаж, хангамж сайжирсан. Бид нэгдүгээр сарын захиалгыг хийсэн. ОХУ-аас 136 мянган тонн АИ-92, АИ-95 бензинийг авахаар баталгаажуулсан. Энэ сарын нийлүүлэлтээс 60 орчим хувиар нэмэгдүүлж захиалсан. Арванхоёрдугаар сард дизелийн түлш 132 мянган тонныг захиалсан бол нэгдүгээр сард 148 мянган буюу 10 мянга орчим тонноор нэмсэн. Нэгдүгээр сар болон хоёрдугаар сар нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт тогтвортой байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: