Улсын онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй Монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг Алтанбулаг боомтоор 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна. 300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна. Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллахаар болов.
Түүнчлэн цаг үеийн асуудлуудад дараах шийдвэр гаргалаа.
- "Амны хаалтаа зүүцгээе" аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх
- БНСУ руу 2020.04.17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх
- Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх
- Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар 7 хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх
- Олон нийтийн эргүүл, байцаагч нарын тоог нэмэх
- Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх
- Халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.