"Европ дайн эхлүүлэхийг хүсвэл Орос бэлэн байна" гэж В.Путин мэдэгджээ

"Европ дайн эхлүүлэхийг хүсвэл Орос бэлэн байна" гэж В.Путин мэдэгджээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элчүүдийн Москвад хийсэн таван цагийн хэлэлцээ Украинд энх тайван тогтоох хэлэлцээрийг баталгаажуулах тал дээр үр дүнгүй өнгөрсөн бололтой.

Учир нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч уулзалтыг “бүтээлч” болсон гэж тодорхойлсон ч төлөвлөж буй саналуудын зарим хэсэг Оросын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй хэвээр байгааг онцолжээ. Д.Трампын тусгай элч Стив Виткофф, хүргэн Жаред Кушнер нар сүүлийн хэдэн долоо хоногт идэвхтэй үргэлжилсэн дипломат ажиллагааны хүрээнд Москвад ажиллаж, хэлэлцээрт оролцсон ч АНУ-ын төлөөлөгчид уулзалтын дараа ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Уулзалтаас өмнө В.Путин Украин болон Европын холбооны дэмжлэгтэй энхийн төлөвлөгөөний төсөлд санал болгосон өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдээд, “хэрэв Европ дайн эхлүүлэхийг хүсвэл Орос бэлэн байна” хэмээн анхааруулсан.

Москвад болсон уулзалтын дараа В.Путины ахлах туслах Юрий Ушаков “Зарим зүйл дээр санал нэгдсэн ч бид хэд хэдэн заалтыг шүүмжилсэн. Одоогоор буулт хийх хувилбар хараахан гараагүй, цаашид их ажил шаардлагатай” гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC