В.Путины АНУ-ын элч С.Виткофф, Ж.Кушнер нартай хийсэн хэлэлцээ Кремльд өндөрлөжээ

В.Путины АНУ-ын элч С.Виткофф, Ж.Кушнер нартай хийсэн хэлэлцээ Кремльд өндөрлөжээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын тусгай элч Стив Виткофф болон Д.Трампын хүргэн Жаред Кушнер нартай хэлэлцээ хийж Кремльд хийсэн уулзалтад өндөрлөсөн байна. Тэд Украинд өрнөж буй дайныг зогсоох боломжит төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр Москвад ирсэн юм.

В.Путин, С.Виткофф, Ж.Кушнер нарын уулзалт ойролцоогоор таван цаг үргэлжилж, Москвагийн цагаар 00:30 цагт өндөрлөсөн байна. Хэлэлцээ Москвагийн цагаар 19:30 орчимд эхэлсэн бөгөөд анх зарлагдсан товоос бараг гурван цагийн дараа болсон ажээ. 

Хэлэлцээний дараа аль ч тал одоогоор албан мэдэгдэл хийгээгүй байна. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, В.Путинтай уулзсаны дараа Стив Виткофф Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд очжээ.

Энэхүү уулзалтаас өмнө Украины Ерөнхийлөгч В.Зеленский “бүх зүйл эдгээр хэлэлцээнээс шалтгаална” гэж мэдэгдсэн бол В.Путин илүү хатуу, дайсагнасан өнгө аястай байр суурь илэрхийлж, энэ удаад зөвхөн Украин руу бус Европ руу чиглэсэн анхааруулга өгсөн байна.

Эх сурвалж: BBC