АНУ-ын Тэнгисийн цэргийн командлагч Венесуэлийн хоёр дахь завинд цохилт өгөхийг тушаасан гэж Цагаан ордон мэдэгджээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн командлагч Венесуэлийн хоёр дахь завинд цохилт өгөхийг тушаасан гэж Цагаан ордон мэдэгджээ

АНУ-ын тэнгисийн цэргийн дээд командлагч Венесуэлын хар тамхины наймаатай холбоотой хоёр дахь завь руу цэргийн цохилт өгөхийг тушаасан гэдгийг Цагаан ордон өчигдөр /2025.12.01/ баталжээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левиттийн хэлснээр, "адмирал Фрэнк Брэдли эрх мэдэл болон холбогдох хууль тогтоомжийн хүрээндээ бүрэн нийцсэн шийдвэр гаргасан" гэж мэдэгджээ. К.Левитт мэдээлэлдээ, “Ерөнхийлөгч Д.Трампын зүгээс террорист ангиллын хар тамхины бүлэглэлүүдийг дайны хуулийн дагуу үхлийн цохилтоор онилох эрхтэй гэдгийг тодорхой хэлсэн” гэжээ. Мөн “АНУ-д заналхийлж буй этгээдүүдийг зайлуулж устгах нь ерөнхийлөгчийн бүрэн эрх” гэжээ. 

Сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-ын Карибын тэнгисийн бүсэд цэргийн ажиллагаагаа өргөтгөж, Венесуэл болон Колумбын ойролцоох олон улсын усан хилд хар тамхины наймаатай холбоотой гэж сэжиглэсэн завинуудыг устгах ажиллагааг идэвхтэй явуулж байгаа бөгөөд есдүгээр сарын эхнээс хойш 80 гаруй хүн амиа алджээ.

Эх сурвалж: BBC