АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Вашингтон хотын төвд болсон халдлагын улмаас шархадсан Үндэсний гвардийн цэргүүдийн нэг болох 20 настай Сара Бекстром нас барсныг мэдэгджээ.
Д.Трамп талархлын баярын үеэр цэргийн албан хаагчдад хандан хэлсэн үгэндээ, “Баруун Виржиниагийн Үндэсний гвардийн гишүүн Сара Бекстром нэр хүндтэй, залуу, эрэлхэг эмэгтэй, 2023 оны зургадугаар сард цэрэгт элссэн, үнэхээр онцгой хүн байсан. Тэр саяхан таалал төгссөн” хэмээн дурджээ.
С.Бекстром болон түүний хамтрагч 24 настай Эндрю Волф нар Лхагва гараг /2025.11.26/-т Цагаан ордны ойролцоо халдлагад өртсөн бөгөөд Э.Волф биеийн байдал хүнд хэвээр байгаа аж. Тэгвэл халдлагын гол сэжигтнээр 29 настай Афганистаны иргэн Рахманулла Лаканвалыг баривчлаад байгаа бөгөөд тэрээр АНУ Афганистанаас цэргээ татсаны дараах нүүлгэн шилжүүлэлтийн хөтөлбөрийн хүрээнд АНУ-д ирсэн байжээ.
Эх сурвалж: BBC